2010 оны 03 сарын 10, 23:00 Хууль зүйн мэдээ сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
Нүүр Шинэ ном: 2008 он    Электрон каталог: хандах    Цахим шуудан: шалгах    Хайлт:   
Үндсэн цэс
Нүүр
Танилцуулга
Сургалт
Эрдэм шинжилгээ
Мэдээлэл, сурталчилгаа
Хайлт
Нэвтрэх





Нууц үгээ сэргээх
Бүртгүүлэх үү? Бүртгүүлэх
Үзүүлэлт
Хуанли
Хэлэлцүүлэг
Эрх зүйн мэдээллийг та ямар хэлбэрээр голлон авдаг вэ?
 
Хандалт
Шинэ мэдээ
Эрдэм шинжилгээний нийтлэл
   
Олон улсын эрдэм симпозиум боллоо.
Бичсэн administrator   
2009 оны 06 сарын 22, 15:05

Active ImageХууль зүйн үндэсний хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газар, Ханнс-Зайделийн сан, Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль хамтран “Үндсэн хуульт ёс ба үндэсний эрх зүйн тогтолцоо” сэдэвт олон улсын симпозиумыг 2009 оны 6 дугаар сарын 19-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

Хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич
С.Нарангэрэл нээснээр эхэлсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ханнс-Зайделийн сангийн Тэргүүн захирал, доктор П. Виттерауф, ХБНГУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, доктор М. Фройденберг нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Уг симпозиумд “Хууль дээдлэх ёсыг хангахад шударга шүүхийн шийдвэрлэгч үүрэг” сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ардын багш, гавъяат хуульч, доктор, профессор  Б.Чимид, “Эрүүгийн эрх зүйн тогтолцоонд тавигдах Үндсэн хуулийн шаардлага” сэдвээр ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений их сургуулийн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, Эрх зүйн философи, Эрх зүйн мэдээлэл зүйн хүрээлэнгийн  доктор, профессор Б. Шюнеманн,

Сүүлд шинэчилсэн ( 2009 оны 06 сарын 22, 15:45 )
Илүү мэдээлэл
 
ХЗҮХ-гийн нээлттэй өдөрлөг боллоо.
Бичсэн Администратор   
2009 оны 05 сарын 18, 15:54
Active ImageХууль зүйн үндэсний хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг иргэдэд зориулсан “Нээлттэй мэдээллийн өдөр”-ийг 2009 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр иргэдэд ХЗҮХ-ийн үйл ажиллагаа, тус төвөөс эрхлэн хэвлүүлсэн ном, сонин сэтгүүл, эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийгдлээ.

Мөн ХЗҮХ-ээс хэвлэгдэн гарсан, ном, сонин, сэтгүүлийн үзэсгэлэнг гаргаж тус төвөөс эрхлэн гаргасан ном, гарын авлагын хямдралтай худалдааг зохион байгуулан хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үзүүлэв.

Интернет лабораторт хямдралтай үйлчилгээ үзүүлж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн www.legalinfo.mn мэдээллийн сайтын талаар танилцуулга, мэдээлэл хийж, ЭЗМНС-аас мэдээлэл хайх, хууль тогтоомжийг цахим санд оруулах, сайтыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийв. 12.5.2009.
 

 

 
Сүүлд шинэчилсэн ( 2009 оны 05 сарын 20, 12:11 )
 
Олон Улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Бичсэн Веб мастер   
2009 оны 03 сарын 10, 10:49

Active ImageЧөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал”  сэдэвт Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний семинар, дугуй ширээний уулзалт 2009 оны 2 дугаар сарын 19 -нд  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоот танхимд боллоо.

Энэхүү уулзалтыг Монголын талаас Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургууль , Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн оросын холбооны улсын Буриадын Үндэсний Их сургуулийн Хууль зүйн факультет Оросын Холбооны Улсын Ази Номхон далайн бүсийн улсуудтай эрх зүйн хамтын ажиллагааг хангах төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг уулзалт ярилцлагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Чимид нээсэн бөгөөд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн танилцуулгыг  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Н.Ханой, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн танилцуулгыг уг худалдааны чөлөөт бүсийн захирагч О.Нигамет, “Замын –Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн танилцуулгыг “Замын–Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Я.Гантөмөр, “Чойр” эдийн засгийн чөлөөт бүсийн танилцуулга  “Чойр” эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий менежер н.Болдхүү нар хийлээ.

Сүүлд шинэчилсэн ( 2009 оны 05 сарын 18, 15:57 )
Илүү мэдээлэл
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 4 Нийт мэдээллийн тоо 15